more

Social Media

Монгол-Беларусь хооронд зам, тээврийн салбарт хамтарна

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар 2020 оны 1 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд …

belarus

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар 2020 оны 1 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Айлчлалаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд А.Н.Авраменко, Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нартай албан ёсны уулзалт хийв.

Энэ үеэр Монгол-Беларусийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулах талаар албан ёсны хэлэлцээрүүд хийсэн бөгөөд талууд үр дүнтэй айлчлал боллоо хэмээн дүгнэсэн юм.

sum.aimag.hot

sum.aimag.hot

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн