more

Social Media

Олон улсын циркийн тоглолт өнөөдөр эхэлнэ

Монголын үндэсний циркээс зохион байгуулуулж байгаа олон улсын циркийн тоглолт өнөөдрөөс эхлэх гэж байна. Орос, Киргиз, Польш зэрэг 6 орны 100 гаруй уран бүтээлчид шилдэг үзүүлбэрүүдээ тоглох юм. Уран бүтээлчид, "Бид ОХУ-ын Санкт-Петербург хотоос ирсэн. Маргааш пудель нохойтой үзүүлбэр үзүүлнэ. Би 4 жилийн өмнө Монголд ирж байсан. Цаг агаар, орчин нөхцөл, хоол унд... гээд бүх л зүйл сэтгэлд нийцсэн. Энэ удаад …

dd6c7a_12509903_10153832475754417_8725066070825558169_n_x800

Монголын үндэсний циркээс зохион байгуулуулж байгаа олон улсын циркийн тоглолт өнөөдрөөс эхлэх гэж байна. Орос, Киргиз, Польш зэрэг 6 орны 100 гаруй уран бүтээлчид шилдэг үзүүлбэрүүдээ тоглох юм.

Уран бүтээлчид, “Бид ОХУ-ын Санкт-Петербург хотоос ирсэн. Маргааш пудель нохойтой үзүүлбэр үзүүлнэ. Би 4 жилийн өмнө Монголд ирж байсан. Цаг агаар, орчин нөхцөл, хоол унд… гээд бүх л зүйл сэтгэлд нийцсэн. Энэ удаад ч мөн ялгаагүй сайхан сэтгэгдэл төрж байна. Бидний үзүүлбэрийг Монголын үзэгчид нижгэнэсэн алга ташилт дор халуун дотноор хүлээж авч байсан. Маргааш ч гэсэн сайхнаар хүлээж авах байх. Та бүхнийг ирээсэй гэж хүсч байна.” гэжээ

Олон улсын циркийн нээлтийн тоглолтууд  23-нд 15 цагаас, 24-нд 13 цаг,  17 цагуудад тоглогдох юм. Бүх насныханд тохирсон үзүүлбэрүүд байгааг уран бүтээлчид онцолж байна.

mongolia.service

mongolia.service

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн