more

Social Media

Эрчүүдийн хууз нохойны арьснаас илүү нянтай

Швейцарийн “Хирсланден” хувийн эмнэлгийн судлаачид эрчүүдийн хууз сахлын талаар хийсэн судалгааныхаа дүнг танилцууллаа. Янз бүрийн насны 18 эрийн сахлыг янз бүрийн үүлдрийн 30 нохойны арьстай харьцуулан үзэхэд тун хачирхалтай дүн гарсан гэнэ. Судалгаагаар хууз сахалд нохойны үс, арьсанд байдгаас илүү бохир нян байдаг нь тогтоогджээ. "Mail one"-д бичсэнээр “Хууз сахлыг хамгаалах хөдөлгөөн”-өөс эмч нарт хандан, …

15-121802-beards_have_more_germs_than_dog_fur_says_study

Швейцарийн “Хирсланден” хувийн эмнэлгийн судлаачид эрчүүдийн хууз сахлын талаар хийсэн судалгааныхаа дүнг танилцууллаа. Янз бүрийн насны 18 эрийн сахлыг янз бүрийн үүлдрийн 30 нохойны арьстай харьцуулан үзэхэд тун хачирхалтай дүн гарсан гэнэ. Судалгаагаар хууз сахалд нохойны үс, арьсанд байдгаас илүү бохир нян байдаг нь тогтоогджээ.

“Mail one”-д бичсэнээр “Хууз сахлыг хамгаалах хөдөлгөөн”-өөс эмч нарт хандан, эсэргүүцэл илэрхийлжээ. Тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч  Кит Флетт “Хүмүүсийн арьс, үснээс дээж аваад судласан ч олон нян илрэн гарах нь дамжиггүй. Энэ эмнэлгийн шинжээчид баримтыг дэгсдүүлэн, санаатайгаар биднийг хэлмэгдүүлж байна. Хууз сахал бохир гэдэгтэй би хэзээ ч санал нийлэхгүй. Сүүлийн үед хууз сахалтай эрчүүдийг хавчин хяхах боллоо” гэж мэдэгджээ.

Healthy Mongolia

Healthy Mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн