more

Social Media

ӨМНӨГОВЬ: Уул уурхайг махан бүтээгдэхүүнээр хангах үйлдвэр ашиглалтад орлоо

Өмнөговь аймаг 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна. Түүний нэг болох махны үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулж өнөөдөр байнгын ашиглалтад орууллаа. Төр, хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод малыг …

mahaar-hangana-uul-uurhai

Өмнөговь аймаг 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна.

Түүний нэг болох махны үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулж өнөөдөр байнгын ашиглалтад орууллаа. Төр, хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод малыг нядлах мах боловсруулах үйлдвэрийг байгуулжээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор нэг зуу гаруй ажлын байр бий болохын зэрэгцээ малчдын орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхай руу мах, махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэлт хийх боломжууд бий болно.

sum.aimag.hot

sum.aimag.hot

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн