more

Social Media

Harley цахилгаан хөдөлгүүрт мотоциклээ худалдаанд гаргаж эхэллээ

Гурав тоолоход 100км  хүртэл газарт хурдалж чадах жинхэнэ эрч хүчний унаа,  галзуу төмөр хөлөг LiveWire-ийг  захиалганд авч эхэлжээ.  Шинэ мотоциклийн үнэ $29,799-ээс эхлэх бөгөөд наймдугаар сард эзэндээ хүрэх юм байна. 2014 оноос эхлэн Харли Дэвидсон цахилгаан хөдөлгүүрт мотоциклийн тухай ярьж эхэлсэн бол өнөөдөр л зах зээлд гарах бодитой бүтээгдэхүүн болж ийнхүү эзэддээ очиход бэлэн болжээ. …

Harley-Davidson's-electric motorcycle

Гурав тоолоход 100км  хүртэл газарт хурдалж чадах жинхэнэ эрч хүчний унаа,  галзуу төмөр хөлөг LiveWire-ийг  захиалганд авч эхэлжээ. 

Шинэ мотоциклийн үнэ $29,799-ээс эхлэх бөгөөд наймдугаар сард эзэндээ хүрэх юм байна.

2014 оноос эхлэн Харли Дэвидсон цахилгаан хөдөлгүүрт мотоциклийн тухай ярьж эхэлсэн бол өнөөдөр л зах зээлд гарах бодитой бүтээгдэхүүн болж ийнхүү эзэддээ очиход бэлэн болжээ.

Захиалгын хувьд Лас Вегаст нээгдэж байгаа CES /Consumer Electronics Show/ 2019 үзэсгэлэнгийн үеэр Харли Дэвидсон өөрийн анхны цахилгаан хөдөлгүүрт мотоцикль болох LiveWire-ийг танилцуулан ийнхүү урьдчилсан захиалга авч эхэлсэн гэнэ.

 Neg tseneglelteer 180 orchim kilomyetr zam tuulakh khüchin chadaltai
Нэг цэнэглэлтээр 180 орчим километр зам туулах хүчин чадалтай

Энэхүү хүчтэй техник нь гурван секундын дотор 0-ээс 96 км/цаг хүртэл хурдалж чаддаг,  нэг цэнэглэлтээр 180 орчим километр зам туулах бөгөөд орчин үеийн болон сонгодог хэв маягийг хослуулсан LiveWire өөрийн гар утасны аппликэшнтай, хуруугаар удирддаг /touch/ хяналтын дэлгэцтэй байна.

Harley-Davidson's-electric motorcycle
Харли Дэвидсон өөрийн анхны цахилгаан хөдөлгүүрт мотоциклийн үнэ $29,799
Mongolia Vacation

Mongolia Vacation

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн