2019-12-02

Автозам ашиглалтын хураамжийг “ЦАХИМ”-аар төлж болно

zam-ashiglalt
Зам ашиглалтын хураамжийг "ЦАХИМ"-аар төлж болно

“Зам Тээврийн Хөгжлийн төв” ТӨҮГ нь Мобифинанс ББСБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, автозам ашиглалтын хураамжийг цахим мөнгөөрөө төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Өөрөөр хэлбэл та бэлэн мөнгөгүй эсвэл банкны картаа хаясан, орхисон ямар ч нөхцөлд автозамын цэгүүдэд байршуулсан QR кодыг CandyPay апликейшнаараа уншуулаад л хураамжаа төлөх боломжтой.

Талууд хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол орон даяарх автозам ашиглалтын хураамж авах цэгүүдэд QR код байршуулах бөгөөд та бүхэн цахим мөнгөөрөө цаг алдалгүй хураамжаа төлж, үйлчилгээгээ ухаалгаар авах боломж бүрджээ.

Эх сурвалж: “Зам Тээврийн Хөгжлийн төв” ТӨҮГ