УОК-оос нийслэл хот руу орох гарах хөдөлгөөний хориог сунгасан. Мөн короновирусын сэжигтэй тохиолдол илэрсэн тул Багануур дүүрэг нь өндөржүүлсэн байдалд хориотой байгаа. Гэтэл зарим нэгэн иргэд ямар ч хамаагүй аргаар хорио цээрийн бүсээс гарч хот руу орох гэж оролдсоор байна. Өнөөдөр буюу 2-р сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Багануур дүүргийн онцгой комиссд жирэмсэн эмэгтэй ирж эмнэлэгт яаралтай үзүүлэх шалтгаанаар Улаанбаатар хот руу нэвтрэх бичиг өгөхийг шаарджээ. Бүр уйлан дуугарч нулимс унагасан гэнэ. Онцгой комиссд ажиллаж байсан жижүүрийн эмч уг эмэгтэйд эмнэлгийн туслалцаа үзүүлэхээр үзлэг хийхэд гэдсэндээ хувцас чихэж хийгээд жирэмсэн болж жүжиглэсэн нь илэрчээ. Энэ үйлдэлд нь зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр хэргийг цагдаад шилжүүлжээ.