2020-03-11

“Бадрах Энержи ХХК” хэвлэлийн мэдээ

badrakh-energy-medegdel
"Бадрах Энержи ХХК" хэвлэлийн мэдээ

Улаанбаатар хот, 2020 оны 3 дугаар сарын 11

2020 оны 3 дугаар сарын 8-ны Ням гарагт тус компанийн ажилтанд COVID-19 вирусын халдварын шинж тэмдэг илэрснийг Монгол Улсын Онцгой комисс болон холбогдох бусад газарт нэн даруй мэдээлсэн болно.

Монгол Улсад байнгын оршин суух эрхтэй, 57 настай Франц Улсын иргэн тус ажилтан нь эх орондоо зорчоод, Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд буугаад бусад бүх зорчигчийн адил эрүүл мэнд болон бусад төрлийн хяналтаар орсон байна. Тухайн цаг мөчид тус ажилтанд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй тул Монгол Улсад нэвтрүүлсэн.

Тус ажилтанд Монгол Улсад ирсний дараах тав хоногийн хугацаанд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд түүний биед ядрах шинж тэмдэг ажиглагдаж эхлэнгүүт компанийн зүгээс “Шинэ корона вирусын эсрэг авах арга хэмжээний тухай” дотоод журмын дагуу тусгаарлаж, сэжигтэй тохиолдлын талаар Монгол Улсын Онцгой комисст шуурхай мэдээлж, зохих арга хэмжээг авсан болно.

Үүний мөрөөр Дорноговь аймгийн Онцгой байдлын комиссоос тусгай баг бүрэлдэхүүн тусгаарлагдсан ажилтанд үзлэг хийж, COVID-19 вирусын халдварын сорьц авсан болно. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шинжилгээний урьдчилсан хариу гарч, сэжигтэй тохиолдол нь COVID-19 вирусын халдвар гэж оношлогдсон. Үүнийг баталгаажуулах хоёр дахь шинжилгээ хийгдээд байна.

Бидэнд байгаа мэдээллээр тус ажилтнаас халдвар дамжсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа бөгөөд тухайн ажилтантай шууд болон шууд бусаар харьцсан компанийн бүх ажилтан зохих ёсоор тусгаарлалтад орсон болно.