Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын ДЭМЖЛЭГ хүслээ

oyunerdene
Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүсэж буйгаа албан бичгээр уламжлав.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Хан-Уул дүүрэгт барьж ашиглалтад оруулсан нэгдсэн эмнэлгийн жишгээр барих саналтайгаа тэд танилцуулав. Тус эмнэлгийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шар хад” орчимд барих боломжтой бөгөөд 2 га газрыг чөлөөлөх талаар Нийслэлийн удирдлагуудаас анхаарч буй гэлээ. Харин эмнэлгийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулахад Барилга хот байгуулалтын яамнаас дэмжлэг хүсэж буй.

Мөн бусад шаардагдах зүйлс болон төсөвтэй холбоотой асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Хүсэлтийг хүлээн аваад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргаж, Улсын нэгдсэн төсөвт тусгуулах талаар анхаарна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс