2020-01-28

БНХАУ болон гуравдагч орны ажилчдыг Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцөв

Дорнод аймгийн хувьд Хятад улстай 2 боомтоор харилцаж байгаагийн хувьд шинэ коронавирусийн халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй гэж үзээд Хавирга, Баянхошуу боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдад тус тус хүргүүлээд байгаа билээ.

Аймгийн удирдлагаас Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай уулзалт хийж өмнө нь амрахаар явсан тус аж ахуйн нэгжүүдийн ажилтан

~БНХАУ болон гуравдагч орны ажилчдыг Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцөв~

Хятад болон гуравдагч орны иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцсөн.

Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны тээвэрлэлт хэвийн явагдахаар байгаа хэдий ч аймгийн Онцгой комиссоос газрын тосны тээврийн автомашинуудыг Баянхошуу хилийн боомтоор буцаж Монгол улс руу орж ирэхийг тодорхой хугацаанд хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн байна.