Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм.
Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС