Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ. Тодруулбал, зургадугаар сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас Булган-Мөрөн чиглэлийн 291-293 километр замд эвдрэл үүссэн.
~Булган-Мөрөн чиглэлд эвдэрсэн байсан замыг засварлав~
Улмаар тус замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрснийг өнөөдөр /2020.08.04/ засварлаж дуусчээ.