2020-01-22

Бусдад өөрийн картыг шилжүүлж гүйлгээ хийлгэхгүй байхыг анхааруулав!

zalilan
Бусдад өөрийн картыг шилжүүлж гүйлгээ хийлгэхгүй байхыг анхааруулав!

Монгол Улсад дотоодын болон олон улсын цахим төлбөрийн картыг ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

Цахим төлбөрийн хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд:

  • Өөрийн картаар төлбөр, гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж гүйлгээ бүрт хяналт тавих
  • Бусдад өөрийн картыг шилжүүлж гүйлгээ хийлгэхгүй байх
  • Арилжааны банкны пос машинаар үйлчилж буй иргэн, үйлчилгээний ажилтан таны картыг өөр төхөөрөмж дээр давхар уншуулах үйлдэл хийвэл гүйлгээг татгалзаж, энэ тухай арилжааны банк болон Цагдаагийн байгууллагад мэдэгдэх
~Бусдад өөрийн картыг шилжүүлж гүйлгээ хийлгэхгүй байхыг анхааруулав!~
  • Карт, төлбөрийн хэрэгслийн мэдээлэл, пин кодыг бусдад задруулахгүй байх
  • АТМ-аар үйлчлүүлэхдээ үл таних хүнээс тусламж авахгүй байх хэрэгтэй.
  • Үүнээс гадна цахим худалдан авалт хийж төлбөр төлөх үедээ интернет сайтын журам, төлбөр хүлээн авах нөхцөлтэй сайтар танилцаж данс болон картын мэдээллээ оруулахын өмнө анхааралтай нягталж шалгах шаардлагатай.

Иргэд хувийн мэдээллээ чанд хадгалснаар залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна