2019-10-16

Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугчид “БАТЛАМЖ” гардав

buyant-uhaa-2.
Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугчид "БАТЛАМЖ" гардана

“Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүхт 380 жилийн ойгоо бид бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд оршин суугчдадаа үлдэцтэй, амьдралд нь дэм тустай, хотын хөгжлийг урагшлуулсан үр дүнтэй бүтээлч ажлуудыг шат дараалан хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн орон сууцны батламжийг гардуулах ажил бол эхний ээлжинд хэрэгжүүлсэн ажлын нэгээхэн хэсэг. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ирэх 2020 онд иргэд, оршин суугчдаа ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангахын тулд орлогод нийцсэн орон сууц, түрээслээд өмчлөх боломжтой орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Нийслэлийн удирдлагууд бодлогоо тодорхойлж, хувийн хэвшил гүйцэтгэлийг хангадаг төр хувийн хэвшлийн түншлэлээр хотоо хөгжүүлнэ” хэмээн хэллээ.

“Буянт Ухаа-2” хорооллын зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулж, энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орсон 580 айл ийнхүү батламжаа гардан авлаа.