УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан зам тээврийн ноцтой осол гаргасандаа уучлал хүсэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж,
“Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй” гэж бичжээ.
~Б.Пүрэвдорж гишүүн зам тээврийн ноцтой осол гаргасандаа УУЧЛАЛ хүсэв~
Тодруулбал, энэ сарын 19-ний шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, Теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан.
Ингэхдээ 67-..УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон. 63-..УНЦ улсын дугаартай машиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж унаж явсан бөгөөд тухайн үед драйгер багажаар шалгахад 1.31 хувийн согтолттой гарсан.