ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар сансрын нисэгч Ж.Гүррагчааг төрийн дээд одонгоор шагнасан байна.
Зарлигт,
“ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай” гэсэн байна.
Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хаан зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.
Сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.