Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямцэцэгээс гал түймрийн аюулаас 2 охиных нь амь насыг авран хамгаалсан гал сөнөөгчдөд талархал илэрхийлсэн байна.
Тодруулбал 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 7 настай Д, 10 настай А нарыг гал түймрээс авран хамгаалсан юм.
~Гал сөнөөгчдөд иргэн Б.Нямцэцэг талархал илэрхийлэв~
Талархалд “Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 дугаар салаааны ахлах ахлагч Ц.Отгонбаяр даргатай тасгийн хамт олонд болон танай байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд эрдэнэт хүмүний амь насыг авран хамгаалах ариун үйлс нь үеийн үед мөнхөд үргэлжлэх болтугай” хэмээжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.