Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км зайд Улаанбаатарын 22.46 цагт 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлтийн чичиргээ нийслэл Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдэв. Он гарснаас хойш манай орны хэд хэдэн бүсэд 4 магнитудаас дээш хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тухай бүрт нь мэдээлж байлаа.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитуд, Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 20 км-ийн зайд хоёрдугаар сарын 15-нд 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.