Гэр хорооллын замын гулгаа, цас мөс хайлуулах давс цацсан эсэхийг шалгав!

492
amarsaikhan-chingeltei-duureg-ajillaw
Гэр хорооллын замын гулгаа, цас мөс хайлуулах давс цацсан эсэхийг шалгав!

Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж ажиллав.

Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис цацагч том оврын гурван автомашиныг ажиллуулж байгаа талаар албаны хүмүүс хэлсэн юм.

~Гэр хорооллын замын гулгаа, цас мөс хайлуулах давс цацсан эсэхийг шалгав!~

Хотын Захирагч С.Амарсайхан

Халтиргаа хулгаанаас сэргийлэх мөс цас хайлуулах давс, бодис энэ жил хангалттай нөөцлөгдсөн байгаа. Тиймээс техник хүн хүчнийхээ нөөцийг зөв хувиарлаж ажиллах хэрэгтэй. Авто замын машин явдаг хэсэгт давс бодис цацсаны дараа замын голд овоорсон цасыг сайн цэвэрлэж, замыг чөлөөлөх хэрэгтэй. Ингэж цэвэрлээгүйгээс болж автомашинд давс бодистой цас наалддаг. Мөн явган хүний зам талбайн мөстсөн цасыг цэвэрлэж, иргэд хальтирч унах, гэмтэж бэртэхээс сэргийлэх нь чухал” хэмээн хэлсэн байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу