“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зам засвар, арчлалт, үйлчилгээний ажлуудыг үе шаттайгаар хийж байна.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд
- Сансарын нүхэн гарц болон 100 айл,
- Бөмбөгөр,
- 120 мянгат,
- 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэжээ.
Цэвэрлэгээний ажилд нийт хоёр техник, 23 ажилтан ажилласан байна.