Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу эрүүл бүс болох боломж бүрдэж байна. Гэхдээ Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт өвчлөл хаагдаагүй байгаа тул Дархан-Уул аймагтаа байдлыг бататгах зорилгоор РCR шинжилгээг авч байна.
Ногоон бүс болж буй ч амны хаалтаа зүүх, гараа ариутгах, зайгаа барих дэглэмээ мөрдөх шаардлагатай. Мөн халдвартай бүс нутгаас хулгайгаар орж ирэх хандлага нэмэгдэж байгаа. Үүнийг хууль хүчний байгууллагууд цаг тухайд нь илрүүлж, хариуцлага хүлээлгэж байгаа тул эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хүсье” гэв. Дархан-Уул аймаг ногоон бүс болсноо зарлаж танхимын сургалт, спорт заалаа нээж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид энэ сарын 16-ны өдөр 136 иргэнээс түргэвчилсэн тестээр, 23 иргэнээс PCR шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан байна.