Дорноговь аймагт коронавирусний 11 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 01-ний 20.00 цагаас дөрөвдүгээр сарын 05-ны 06.00 цаг хүртэл Сайншанд суманд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.
Энэ хугацаанд худалдаа, хүнсний үйлдвэрлэл, түлээ нүүрс, шатахуун, эмийн үйлчилгээнээс бусад бүх үйл ажиллагааг бүрэн зогсоох юм.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын хүмүүсийн 90 гаруй хувийг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Тандалд судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.