Дэлхийн хамгийн аюулгүй орноор Монгол улсыг нэрлэв

810

2020 онд гадаадад аялахаар төлөвлөж байгаа хэн бүхэнд хэрэг болохуйц нэгэн мэдээллийг Си  Эн Эн агентлаг дамжуулжээ. Ирэх жил аялал хийхэд  хамгийн аюулгүй улс орнуудыг жагсаалтыг гаргасан байна. Монгол улсын хувьд шар буюу дунд түвшинийэрсдэлтэй орны тоонд оржээ.

Аяллын аюулгүй байдлын талаарх үйлчилгээ, зөвлөгөөг өгдөг SOS компанийн зүгээс Аяллын эрсдэлийг харуулсан газрын зургийг дөрөв дэх жилдээ гаргаад байна. Энэ зурагт 2020 онд аялал хийхэд хамгийн аюулгүй болон аюултай улс орнуудыг харуулсан байгаа юм. Ингэж улс орнуудыг эрэмбэлэхдээ хэд хэдэн хүчин зүйлийг харгалзаж үзсэний дотор халдварт өвчин болон улс төрийн хүчирхийлэл зэрэг багтаж байгаа юм. Аяллын эрсдэлийг хамгийн багаас туйлын ноцтой гэсэн таван зэрэглэлд хуваажээ.

2020 онд аялахад хамгийн аюулгүй орноор бөмбөрцгийн хойд хэсгийн улс орнууд голдуу нэрлэгдсэн байна. Тодруулбал, Дани, Финланд, Гренланд, Норвеги, Люксенбург болон Швейцар гэсэн орнууд аялагчдын хувьд хамгийн аюулгүй орон байх юм. Харин аялахад хамгийн аюултай орноор Афганистан, Сомали, Сири гэсэн орнууд  нэрлэгдсэн байна. 

Ер нь Африкийн ихэнх орнууд аялал хийхэд дундын болон өндөр түвшинийэрсдэлтэй гэсэн ангилалд багтаж байгаа бол Их Британи, АНУ, Канад, Австрали, Хятад болон Европын орнууд бага түвшиний эрсдэлтэй орноор нэрлэгджээ. Монгол улсын хувьд энэхүү газрын зураг зураг дээр шараар буюу дунд түвшний эрсдэлтэй бүс нутагт багтсан байна. ОХУ ч гэсэн ийм үнэлгээг авчээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу