Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байх чиглэл барьж байна.
~ЕБС-ын сурагчдаас анги дэвших шалгалт авахгүй~
Шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлсэн. Сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцно” гэлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд “Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байна” гэв.