2021-04-27

Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ [email protected] цахим хаягаар илгээнэ

zamiin-hodolgoon-qr
Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ [email protected] цахим хаягаар илгээнэ

Улсын Онцгой комиссоос байгуулсан “Ажлын хэсэг” замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно.

Зөвшөөрөл авах хүсэлтээ [email protected] цахим хаягаар илгээх юм. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.

Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно.