Увс аймгийн Наранбулаг сумын төвд зориулалтын бус газарт Улаанбаатар хотын иргэн бариа засал хийх, блок гаргах, цус ханах үйл ажиллагаа явуулж байсныг аймгийн МХГ-аас таслан зогсоож иргэдийн эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
~Зориулалтын бус байранд бариа засал хийх, блок гаргах, цус ханах ажиллагаа хийж байжээ!~
Мөн тус газарт үйлчлүүлэх гэж очсон иргэдэд эмчилгээ, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгч, хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэдээр үйлчлүүлэхгүй байх, мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөв.