Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 21 настай залуу салаан даргадаа зодуулан хүнд гэмтэл авч, улмаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч эмчилгээ хийлгэх боломжгүй байсаар өнгөрсөн шөнө нас барьсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ асуудалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Б.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа Н.Отгонбаярыг томилох шийдвэрийг Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргажээ. Мөн ар гэр, төрөл төрөгсөдөөс нь уучлалт хүслээ.