2020-07-06

Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ

shahmal-tulshnii-uildwer-2020
Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр үйлдвэрийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох юм.

Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд хийгдэж байна. Техник, төхөөрөмжийн угсралтын ажил 70 хувьтай явагдаж байна. Өнөөдрөөс сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж.