Иргэн бүрд нэг удаагийн 300,000 төгрөгийн тусламж олгоно

300000-эгылйтр
Иргэн бүрд нэг удаагийн 300,000 төгрөгийн тусламж олгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан.

Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа.

Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа.

~Иргэн бүрд нэг удаагийн 300,000 төгрөгийн тусламж олгохоор боллоо~

Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.

Дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд “Улаан” түвшинд шилжиж хатуу хөл хорио тогтоохоор боллоо” гэв.

Түүнчлэн энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор болсноо Ерөнхий сайд мэдэгдэв.