Иргэн бүр “АМНЫ ХААЛТ”-ыг тогтмол зүүцгээе!

1083
oworhangai-mask-zuuh-ayan-02
Иргэн бүр "АМНЫ ХААЛТ"-ыг тогтмол зүүцгээе!

Өвөрхангай аймгийн хэмжээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн сэрэмжлүүлэгийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албаны тусгай зориулалтын дуут болон гэрэл дохиотой автомашины чанга яригчаар хүнс, бараан зах, гудамж, зам талбай, гэр хорооллоор явж сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд сайн дурын иргэд буюу олон нийтийн эргүүл, хүүхэд хамгаалагч нарыг татан оролцуулав.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан иргэний үүрэг
37.2.1.Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т зааснаар Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд иргэн та коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж дэлхийн эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу