2021-04-05

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв” ажиллаж эхэллээ

119
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”ажиллаж эхэллээ

УОК-ын шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системийг нэвтрүүлээд байна.

Тухайлбал иргэд ковидтой холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах, санал, гомдол, хүсэлтээ илэрхийлэх зэрэг нэгдсэн мэдээллийг 119 тусгай дугаарт залган авах боломжтой.

Тус төв нь иргэдэд мэдээлэл өгч байгаа тусгай дугааруудыг үндсэн үйл ажиллагаанаас нь салгаж, дуудлагын нэгдсэн лавлахад нэгтгэснээрээ онцлог юм.

Ингэснээр иргэдээс ирүүлж байгаа гомдол, саналыг хүлээн авах, цахим эмчилгээ, зөвлөгөө өгөх, вакцинжуулалт, тусгаарлалт, тусгай үүргийн нислэг, халдваргүйтгэлтэй холбоотой мэдээллийг 24 цагийн турш, цаг алдалгүй шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Мөн иргэдээс хүлээн авах дуудлага бүрийг бүртгэж, ангилан мэдээллийн санд оруулж байна. Бүртгэлийг системд оруулснаар мэдээлэл, тайланг үнэн зөв гаргах, тайлан мэдээ боловсруулалтыг автоматжуулж өгч байгаагаараа онцлог юм.

TAGS: