Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо 2020 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдсан “ФЭСПО” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсаас “A star Mongolia”, “Discover Mongolia and Development”, “Tsolmon Travel”, “Жуулчин” зэрэг 4 компани амжилттай оролцлоо.
Энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж буй тус олон улсын үзэсгэлэн нь Цюрих хотноо жил бүр зохиогддог ба үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 600 гаруй компани аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. Швейцар, Германы өмнөд хэсэг, Австри, Италийн хойд хэсэг зэрэг 25 сая хүний зах зээлд чиглэгдсэн тус аялал жуулчлалын үзэсгэлэнг 60,000 үзэгчид ирж үзсэн байна.
Өнгөрсөн онд зохион байгуулагдсан “ФЭСПО” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа гол зочин орноор оролцож байсан бол энэ удаагийн үзэсгэлэнд Арабын Нэгдсэн Эмират Улс зочин орноор оролцлоо.
ГХЯ