2020-12-02

Найруулагч Д.Галбаяр: Үнэндээ Би тэр хүмүүстэй нэг хоног ч хамт байж чадахгүй юм байна лээ

Найруулагч Д.Галбаяр цахим хуудаснаа”Цэнхэр үст Цэрэн эгчтэй хамт нэг контент бэлдээд би нөгөө айхтар Загдаа гэгчийнд анх удаа очиж билээ. Тэр өдөртөө мань эр ярилцлага өгөхгүй гээд хэдүүлээ зүгээр л ярьж сууцгаая гэсэн. Хоол унд болсны дараа тэдний хашаагаар явж гэрүүдтэй танилцсан.

Надад төрсөн сэтгэгдэл гэхээсээ илүү миний тэндээс авсан мэдрэмж их чухал байлаа. Үнэндээ би бол тэр хүмүүстэй нэг хоног ч хамт байж чадахгүй байх гэсэн мэдрэмж төрж байв.

Нэгэн гэрт ортол бөөн дуу хуур болоод явчихлаа. Загдаа гуай лайв эхлүүлж нэг залууг баахан дуулуулав. Залуу ч сайхан дуулдаг аж. Лайв дууссаны дараа Загдаа гуай хэлж байна: – Энэ нөхрийн л тоглолтыг хийчих юмсан. Сайхан дуулж байгаа биз. -За Галаа ах нь чамаас гуйя! Чи мэргэжлийн найруулагч хүн байна.

Энэ нөхрийн тоглолтыг найруулаад өгөөч! Гэж гуйлаа. Би ч яахав тэгэе л гэлээ. Тэгсэн удалгүй Загдаа гуай баригдаад 2 сар хоригдоод алга болсон. Сүүлд тэгсэн НТВ тв дээр нэвтрүүлэгт орох гээд очтол Загдаа гуайтай дахиад таарлаа. -За юутай ах гээл яриа дэлгээд хэсэг суув. -Өө нээрээ нөгөө нөхөр тоглолтоо хийх хэвээрээ юу?

Загдаа:-Тэр нөхөр чинь хулгай хийгээд шоронд орчихсоон гэдэг юм байна. Миний дотор нээх хачин болоод явчихсан. Гал руу ус цацаад унтрааж байх шиг санагдсан надад хэлэх үг олдоогүй.

-Өө дурак вэ л гэж хэлсэн. Тэгэхэд л би Загдаа гуайг ямар хүмүүстэй зууралддагийг багахан ч гэсэн ойлгох шиг болсон….

Магтах ч гэсэнгүй муулах ч гэсэнгүй. Надад төрсөн л мэдрэмж шүү.” хэмээсэн байна

TAGS: