2020-08-12

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцав

Neg-tsegiin-uilchilgee
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газрын 259, 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас https://e-mongolia.mn/, https://eservice.ulaanbaatar.mn/ системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж 21 аймаг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлж байна.

Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс НҮНТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус арга хэмжээд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг нар НҮНТ-өөр үзүүлж буй төрийн цахим үйлчилгээний өнөөгийн байдал, үр дүн, цаг үеийн мэдээллийг өгч, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын талаарх санccал солилцлоо.

~Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа~

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар нь “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сард https://eservice.ulaanbaatar.mn/ төрийн үйлчилгээний нэгдсэн цахим порталыг хэрэглээнд нэвтрүүлж иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан ил тод үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж ирсэн юм. Eserivce.ulaanbaatar.mn порталаар дамжуулан иргэн хуулийн этгээдэд төрийн болон нийслэлийн захиргааны 113 байгууллагын 326 үйлчилгээний лавлагаа мэдээлэл буюу үйлчилгээний бүрдэл материал, шат дамжлага, хууль эрх зүйн актын мэдээллийг нэг дороос хүргэхээс гадна дараах үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтой болсон юм.Тус портал хэрэглээнд нэвтэрснээс хойш 37000 гаруй иргэнд цахимаар болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 672,4 сая төгрөгний төлбөр төлөлтийг системээр хийж байна.

Энэхүү уулзалтын үр дүнд Төрийн үйлчилгээний нэгдсэн https://e-mongolia.mn/ системд нэгтгэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж, стандартыг сайжруулах талаар санал солилцон тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүллэхээр боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс