2020-03-16

Нийслэлээс орох, гарах авто замын хөдөлгөөн нээгдлээ

zamiin-hodolgoon
Нийслэлээс орох, гарах авто замын хөдөлгөөн нээгдлээ

Улсын онцгой комиссын тогтоолоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн 16-ны 07:00 цаг хүртэл улс, хот хоорондын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. Энэ хугацаа өнөөдөр 07:00 цагт дуусаж, хот хоорондын замын хөдөлгөөнийг нээлээ.

Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

~Нийслэлээс орох, гарах авто замын хөдөлгөөн нээгдлээ~

Мөн орон нутгийн замд явж буй жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол их байдаг тул олон хэсэгт зөөврийн хурд хэмжигчийг байрлуулсан гэдгийг дурдлаа.

Өнөөдөр улсын хэмжээнд хот хоорондын орох, гарах хөдөлгөөнийг ийнхүү нээж буй ч Баян-Өлгий аймаг хөдөлгөөнийг хязгаарлалтаа үргэлжлүүлэн мэдэгдсэн. Учир нь тус аймагт COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул давтан шинжилгээнийх нь хариу гартал хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр болсон юм.