2020-04-23

Нийслэл хот шинээр 122 га талбайд ногоон байгууламжтай болно

nogoon-baiguulamj
Нийслэл хот шинээр 122 га талбайд ногоон байгууламжтай болно

Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд сул шороо ихтэй зүлэгжүүлэлт, иж бүрэн ногоон байгууламж, ойн төгөл хийх шаардлагатай 157 байршлыг тогтоож ногоон байгууламж хийж буй.

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд одоогийн байдлаар Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын Элчин сайдын яам болон БНЭУ-ын Элчин сайдын яамны урд талбай, Монгол Улсын Консерватори /Хөгжим бүжгийн коллеж/-ийн урд,

~Нийслэл хот шинээр 122 га талбайд ногоон байгууламжтай болно~

зүүн талбай дагуу нийт 66ш том оврын нарс мод, 113ш гацуур мод тарьж 1200ш боролзгоноор 376урт метрийн ургамалан хашлага үүсгэж түүнийгээ троссон хашлагаар хамгаалж хийж гүйцэтгэсэн байна. Мөн дээрх байршлуудад тэхийн шээг, голт бор, монос, нохойн хошуу зэрэг 105ш гоёлын мод бутыг тарьж 900м.кв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Долоон буудал буюу Чингэлтэйн гудамжны зам дагуу 920ш улиас модыг суулгаж зүлэгжүүлэх бөгөөд Ногоон нүдэн нуурын гудамж Тасганы овоо болон Ард аюушийн өргөн чөлөөнд бортоготой гацуур мод, том оврын нарс зэргийг суулгаж тохижуулж эхэлжээ.