2021-03-10

Нисэхийн 1000 орчим ажилтнуудыг өнөөдрөөс вакцинжуулна

niseh-salbar-vakcin
Нисэхийн 1000 орчим ажилтнуудыг өнөөдрөөс вакцинжуулна

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх, иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд хяналт, зохицуулалт хийх, нислэг үйлдвэрлэлийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.

Тиймээс үйл ажиллагаатайгаа уялдуулан улс орон даяар зохион байгуулагдаж буй коронавируст халдвар (ковид-19)-ын эсрэг вакцинжуулах үйл ажиллагаанд нийт ажилтнуудаа 3 ээлжинд хуваан хамруулахаар төлөвлөжээ.

Эхний ээлжинд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцдог 1000 орчим ажилтныг зайлшгүй хамруулах шаардлагатайгаас Хан-Уул дүүргийн Онцгой комисстой хамтран 200 ажилтанг өнөөдөр буюу 2021.03.10-ны өдрийн 11:00 цагаас Хан-Уул дүүрэг, Нийслэлийн 7-р сургууль дээр вакцинжуулах ажлыг эхлүүлхээр зохион байгуулалт, бэлтгэлийг хангаад байна.