Эрүүл мэндийн салбарт эерэг олон ажил хийгдлээ. Тодруулбл энэ нь Улсын эмнэлгүүд угтах хаалганаасаа эхлээд өнгө төрхөө шинэчилж, тав тухтай орчинд иргэдээ хүлээн авсаар байна.
Тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гаднах орчин, машины зогсоол, дотоод засвар, тохижилт нь үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээгээд байна. Тус эмнэлгийн 94 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд үүний хүрээнд амбулатори,
~Нэгдүгээр эмнэлэг өнгө төрхөө шинэчилж, үйл ажиллагаагаа сайжруулав~
Эрчимт эмчилгээний болон Лабораторийн тасаг, Урологийн үзлэгийн танхим, нэгдүгээр давхрын хонгилууд, Эм зүйн албаны өрөө, тасалгааг иж бүрэн засаж, тохижуулжээ. Үүнд 600 гаруй сая төгрөг зарцуулснаас 50 хувийг нь улсын төсвөөс, үлдсэнийг нь аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн хандиваар бүрдүүлсэн гэнэ.
Тус эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан “Бид засвар, тохижилт хийснээс гадна үйлчилгээндээ эмнэлгийн менежментийн шинэлэг аргачлалууд нэвтрүүлсэн. Тухайлбал, шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ авах, орон нутгийн иргэд харьяа Нэгдсэн эмнэлгээрээ дамжуулан, эсвэл цахимаар үзлэгийн цаг захиалдаг болсон. Ингэснээр үйлчлүүлэгчдийн дараалал багасаж, зардал, чирэгдэл ч буурч байна” гэсэн юм.