Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Ханх, Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт хачгаар дамжих халдварын хүн амын дундах болон байгалийн голомтын тандалт судалгааг гүйцэтгэлээ. Хүн амын дундах тандалт судалгааны хүрээнд нийт 865 иргэнээс асуумж судалгааг авч, 305 өрхийн 1339 хүн амд зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, санамж хуудас тараав.
~Ой хээрийн бүсэд хачгаар дамжих халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийв~
Мөн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Ханх сумын Эрүүл мэндийн төвийн зоонозын өвчний халдварын үеийн бэлэн байдлыг шалгаж, заавар зөвөлгөө өгч, COVID-19 халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар сургалт зохион байгуулав.
Байгалийн голомтын тандалт судалгаагаар 5 сумын нутаг дэвсгэрийг хамруулан ойт хээр, хээрийн бүсээс хачгаар дамжих халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийж, цуглуулсан хачгуудыг молекул биологийн шинжилгээнд хамруулахаар ЗӨСҮТ-ийн лабораторит хүргүүллээ.