2019-12-30

Онцгой байдлын алба хаагчид цол нэмлээ

tsol
Онцгой байдлын алба хаагчид цол нэмлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад цол олголоо.

Дэд хурандаа цолоор, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн дарга, хошууч Д.Хонгор,Гал түймэртэй тэмцэх газрын Барилгын зураг төсөл, хяналтын тасгийн дарга, хошууч Ч.Отгонтөгс, НОБГ-ын Төрийн ордон болон тусгай обьектуудыг гамшгаас хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч, хошууч Д.Одонбаяр,Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч, хошууч Т.Батжаргал,

Хошууч цолоор, “Аврагч” биеийн тамир, техник-спорт хорооны нягтлан бодогч, ахмад Д. Мөнхцэцэг,

Ахмад цолоор, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш. Анхтуяа, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер-гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Цэрэндэндэв нарын 5 алба хаагч,

Ахлах дэслэгч цолоор, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн удирдлага зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Сайнзул нарын 2 алба хаагч,

Харин Онцгой байдлын офицерийн бүрэлдэхүүнд оруулж, Дэслэгч цолоор, НОБГ-ын Аврах анги-105-ын бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар,мөн ангийн бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Т.Түвшинбаатар,Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын аврах бүлгийн дарга, ахлагч Б.Алтангэрэл нарын 13 алба хаагч,

Дэд ахлагч цолоор, НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн нярав З.Мөнхцэцэг нарын 3 алба хаагчийг шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.