2021-04-14

Орон нутаг явах иргэд тухайн аймгынхаа Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтэрнэ

oron-nutag-ywah-orged
Орон нутаг явах иргэд тухайн аймгынхаа Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтэрнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Иргэдээс ирсэн дуудлагын 217 буюу 50 хувийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаарх, 57 буюу 13.1 хувийг хөдөө орон нутаг хэрхэн явах тухай асуудлаар тодруулга авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлжээ.

Улаанбаатар хотоос орон нутагт зорчих зөвхөн

  • хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд,
  • зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийг

тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний хариу /72 цаг/-г үндэслэн товчоодоор нэвтрүүлж байгаа. Иймд орон нутаг руу дээрх шалтгаанаар зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авах юм.