Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ /2020-04-30/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лаборатоид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд:
ХӨСҮТ-12
Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ
Замын-Үүдэд тусгаарлагдсан-1
Тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтад Өвөрхөнгай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан сорьцыг хамруулсан. Энэ нь улс оронд коронавирусийн халдвар байгаа эсэхийг мөрдөж байгаа юм.
~ОХУ-аас ирсэн оюутнуудыг 3-4 удаа шинжилхэд коронавирусийн халдвар илрээгүй~
Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусдыг нь дараагийн шат руу шилжүүлж, 150 орыг бэлдлээ. Одоо чартераар ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулна.
ОХУ-аас ирсэн оюутнууд 20-иод хоночихлоо. Заримд нь 3, заримд нь 4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Эмчлүүлж буй өвчтөнүүдийн хувьд хэдэн өдөр дамжих харлуурсан, гүйлгэж байгаа өвчтөнүүд байгаа тийм учраас эмчилгээндээ онцгой анхаарч байна гэдгийг нэмж хэллээ.