2020-06-22

Паб, ресторануудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа

Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болсон. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Зургаадугаар сарын 26-ны өдрөөс одоогоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь хөл хорионы хүрээнд 22 цаг хүртэл ажиллаж байсан билээ. Харин бааруудыг хаасан хэвээр байх гэнэ.

“Зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг анхаараасай гэж хүсэж байна. Зургаадугаар сарын 30-ны хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Аж ахуй нэгжүүдийг нээсэнтэй холбоотой олон хүний төвлөрөл гарч байсан туршлага байгаа тул Мэргэжлийн хяналтын газраас ААН-үүдэд анхааруулах зөвлөмжүүд хүргүүлсэн байна.

TAGS: