Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу
- эрүүл мэнд,
- буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд,
- ачаа тээвэр,
- хүнс,
- шатахуун,
- өвс тэжээл,
- эм, эмнэлгийн хэрэгсэл,
- уул уурхай,
- газар тариалан,
- зам,
- барилга бүтээн байгуулалт зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.
Шинжилгээний таван цэг ажиллаж байна. Тодруулбал,
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон
- Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай
- Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбай.