АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт орших Бэй Ариа орчмын хотуудад хүчтэй салхины улмаас цахилгааны шугаманд гэмтэл гарч, гал түймэр дэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх үүднээс тус бүс нутагт оршин суугаа 179 мянган өрхийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлах арга хэмжээг авч байгаа ажээ.
Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Калифорни мужийн Сономо, Марин хотуудад цахилгааны шугамын гэмтлийн улмаас нийт 4000 гаруй га газрыг хамарсан гал түймэр гарчээ.
Иймд дээрх бүс нутаг, хотуудад оршин суугаа монгол иргэдийг гал түймрийн аюулд өртөхөөс болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар