2020-02-06

“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллах ажлын хэсэг байгуулав

sar-shine-negdsen-arga-hemjee-2020
"Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллах ажлын хэсэг байгуулав

Нийслэлийн хэмжээнд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа

Т.Дамбийням цагдаагийн гурван хэлтсийн дарга, тасгийн дарга нар, ахлах байцаагч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өглөө.

~”Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллах ажлын хэсэг байгуулав~

Дээрх арга хэмжээний хүрээнд цагдаагийн гурван хэлтсийн нутаг дэвсгэрт ажиллах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар ахлан ажиллахаар болжээ.