Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр захирамж гаргаж, тус аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 30-ныг хүртэл архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчлэхгүй байхаар боллоо.
~Сэлэнгэ аймагт архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчлэхгүй!~
Энэ хүрээнд нийтийн хоолны газрын үйлчилгээг 22:00 цаг хүртэл ажиллаж болохоор сунгасан бөгөөд архи согтууруулах ундаагаар мөн адил үйлчлэхгүй юм байна.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт үүрэг болгожээ.