2019-12-12

СЭРЭМЖИЛ: Дөрөв хоног МАЦАГ барьсан бүсгүй нас баржээ!

emneleg
Шинэ жилдээ бэлдэж 4 хоног МАЦАГ барьсан бүсгүй нас баржээ!

Охид эмэгтэйчүүд шинэ жилийн арга хэмжээнд бэлдэж турах хүсэл зорилгоор олон хоногийн туршид шинжлэх ухааны батлагдаагүй эм бэлдмэл хэрэглэх, олон хоног мацаг барих зэргээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч байна. Олон хоног мацаг барьснаас үүдэн нэг эмэгтэй нас барсан харамсалтай тохиолдол гарсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний өмнө дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй мацаг барьснаас болж нас баржээ. Учир нь талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд олон хоног мацаг барьснаар бөөрөнд нь муугаар нөлөөлж гэнэт биеийн байдал нь муудаж ухаан алдаж улмаар эмнэлэгт хандсан боловч нас барсан аж.

Талийгаач эмэгтэй өнгөрсөн долоо хоногт нас барсан ба ар гэрийнхнийх нь зүгээс ямар нэгэн мэдээлэл задруулахгүй байгаа юм байна. Харин одоогоор нас барсан шалтгааныг нь нарийвчлан шалгуулахаар зохих байгууллагад хандаад байгаа гэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймээс иргэд та бүхэн шинэ жилийн арга хэмжээний үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусадтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, цахим орчноос элдэв бараа бүтээгдэхүүн худалдан авч залилуулахгүй байх зэрэг зохих зүйлүүд дээр анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

TAGS: