Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК-ийн “СU” салбар дэлгүүрт иргэний гомдлын дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгээр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, улсын байцаагчаас 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар өгсөн.
Тус компаниас 2020 оны 8 дугаар сарын 13-ний өдөр ирүүлсэн 20/597 дугаартай “Зөрчил арилгасан тухай” албан бичгээр улсын байцаагчийн оногдуулсан торгуулийг бүрэн барагдуулж, албан даалгаврын дагуу “CU” нэрийн 76 салбар дэлгүүртээ үйлдвэрлэсэн хотдог нэрийн хоолноос дээж авч, зориулалтын хөргүүрт 48 цаг хадгалан, бүртгэл хөтөлж хэвшсэн байна.
Мөн цаашид шинэ салбар дэлгүүр нээхдээ дээрх үйл ажиллагааг мөрдөж ажиллахаар болсон байна.
Эх сурвалж: НМХГ