“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг шахмал түлшээр хангах үүргийг хүлээн өндөр ачаалалтай ажиллаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн цахилгаан хангамжийг сайжруулах, тус газрын эзэмшлийн 110/10 кВ-ын ПРП дэд станцад өргөтгөл хийгдэж байгаатай холбогдуулан 10 кВ-ын гаргалга “Шахмал түлш салбар шугам”-ын 7 дэд станцад урсгал засвар хийх ажлыг хариуцан гүйцэтгэлээ.
~”Таван толгой түлш” ХХК-ийн цахилгаан хангамжийг сайжрууллаа~
Сар шахам хугацаанд үргэлжлээд дуусаж буй энэ ажлын хүрээнд “УБЦТС” ТӨХК-ийн 30-50 хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн ажилтан, монтёрууд “Таван толгой түлш” ХХК-ийн эзэмшлийн цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд үзлэг хийж, зөрчлийг илрүүлэн засварлах, бүрдүүлэх шаардлагатай аюулгүйн нөөц материалын жагсаалтыг гаргах, “Шахмал түлш салбар шугам”-ын 7 дэд станцад урсгал засвар хийх, 8 км орчим цахилгаан дамжуулах кабель шугам шинээр татах, 244 метр кабелийн тавцан суурилуулах, 0.4 кВ-ын иж бүрэн 3 хуваарилах самбар тоноглож, суурилуулах ажлууд тус тус хийгдсэн юм.
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ